Из одного посрамленного прогноза
ppetrovichh — 10.07.2023 Теги: Путин Шойгу Речь в этой статье от 10 марта 2022 была о том, что некоторые западные наши партнёры уже радостно потирают ручки, предвкушая государственный, дескать, переворот в РФ. И это в марте-2022, в самом начале наших успехов! не иначе, это был тоже элемент гибридной войны против РФ, без всякого повода развязанной этими самыми партнёрами с целью ослабить наше могущество.Но ведь мы-то теперь уже вполне уверенно знаем: все их жалкие потуги с прогнозами - с треском провалились и будут проваливаться!
Вот наглядный пример того, как нас опять обманули эти коварные западные партнёры. Предсказывали одно, а вышло совсем даже наоборот и другое, и мы стали ещё крепче и закалённей, чем прежде.
А всё равно интересно же взглянуть и вспомнить.
Заодно можно попробовать начать постижение языка одного из близких нам народов, это отнюдь не лишнее знание может быть. Володин (спикер) призывал же обратить внимание на китайский язык например. Ну, а монгольский народ - он ведь ещё ближе к нам.
Сергей Шойгу төрийн эргэлт хийхээр бэлтгэж байгаа юу
Д.Төгөлдөр Дэлхийд 2022-03-10
ОХУ-ын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, 1999 оноос хойш Путиний ойр дотнын хүн, ОХУ-ын Батлан хамгаалах сайд Сергей Шойгу тун удахгүй төрийн эргэлт хийх гэж оролдоно хэмээн АНУ-ын албаны хүмүүс таамаглаж байгаа аж. Энэ талаар дайны сурвалжлагч Жеймс Пасилео АНУ-ын албаны хүмүүсийг иш татан өөрийн твиттер хуудаснаа жиргэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Оросын төрийн тэргүүн Путин Сергей Шойгуг ирэх долоо хоногт төрийн эргэлт хийх оролдлого хийх вий хэмээн таамаглаж байна гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна. Хаалттай хаалганы цаана өрнөж буй яриа хэлэлцээгээр Путиныг орлох хүнийг бэлтгэж байгаа" гэж сэтгүүлч бичжээ. Харин Путин төрийн эргэлтээс урьдчилан сэргийлж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг авлига болон эх орноосоо урвасан хэргээр шүүж магадгүй Жеймс Пасилео мэдэгдэв.
СЕРГЕЙ ШОЙГУ ГЭЖ ХЭН БЭ?
Сергей Кужугетович Шойгу нь Сибирийн Алтайн нурууны ойролцоо байрлах Тувагийн Чадан хотод 1955 оны тавдугаар сарын 21-нд Оросын бага ястан тува үндэстний гэрт төржээ. Түүний эцэг нь тува, эх нь орос хүн юм. Тэрбээр Тувад өсөж торнисон. Түүний эцэг Кужугет Сергеевич нь орон нутгийн Үнэн сонины редактор, Тувагийн сайд нарын зөвлөлийн орлогч даргын албан тушаал тус тус хашиж байсан. Тэрбээр тухайн үед Свердловск мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Борис Ельцинтэй дотно танилууд байв. Сануулахад Борис Ельцин хожим ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Харин ээж Александра Яковлевна Кудрявцева нь мал аж ахуйн мэргэжилтэй бөгөөд хөдөө аж ахуйн салбарт олон жил ажилласан орос эмэгтэй байжээ.
Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн институтийг барилгын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд үүний дараа Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн ахлах, дарга хүртэл дэвшин ажиллажээ. Тухайлбал Сергей Шойгу 28 настайдаа Сибирийн Саяногорск хотод хөнгөн цагааны үйлдвэр барих ажилд гар бие оролцон 10 мянга гаруй хоригдлуудыг хянах үүрэгт ажлыг хийж байжээ.
УЛС ТӨРИЙН КАРЬЕР
Шойгу Ачинскийн барилгын нэгдэлд ажиллаж байх үедээ тус нэгдлийн ерөнхий инженер Александр Антипины охин Иринатай гэр бүл болов. Тухайн үед түүний хадам эцэг Антипин Ачинск хотын Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олег Шенинтэй нөхөрсөг дотно харьцаатай байжээ. Энэ харилцааны ачаар 1988 онд Шойгу Абакан хотын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болсон байна.
Түүнчлэн Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин Сергей Шойгуд итгэл үзүүлснээр тэрбээр эргэлт буцалтгүйгээр улс төрд орсон гэж үздэг байна. 1990 онд Москва хотод архитектор болон барилгын улсын хорооны орлогч даргаар томилогдон иржээ. Энэ үед ЗХУ-ын задрал эхэлж, улс төрийн байдал хүнд байв.
1993 онд ОХУ-ын парламент, Ерөнхийлөгчийн хооронд өрнөсөн хурц зөрчлөөс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөний үед Шойгу онц байдлын улсын хорооны офицеруудаа зэвсэглэн ерөнхийлөгч Ельциний талд зогсож байв.
1991-1994 онд ОХУ-ын иргэний хамгаалалт, онц байдлын улсын хорооны дарга, 1994-2012 он хүртэл ОХУ-ын Онц байдлын яамны сайдаар тасралтгүй ажилласан юм. Онц байдлын яам ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ч илүү их төсөвтэй, хүчирхэг яам болтлоо өргөжив. Шойгу тус яамны харьяа онц байдал үүссэн үед үндсэн хууль сахиулах зорилгоор Альфа, Вимпел гэх элит цэргийн хүчний хуучин албан хаагчид болон тагнуулын үйл ажиллагаа явуулах тусгай чиг үүрэг бүхий албан хаагчдаас бүрдсэн Тусгай хүчний авран хамгаалах корпус гэгчийг өөрийн яамны харьяанд байгуулав. Энэ үед тус яамны харъяа цэрэгжсэн анги нэгжийн албан хаагчдын тоо нэг саяд хүрч байжээ. ОХУ-ын улс төрд Онц байдлын яамны сайдаар хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажиллаж чадсан цорын ганц хүн бол Сергей Шойгу юм.
Шойгу Путиний хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Энэ харилцаа Шойгу Ельциний ойрын хүн байснаас үүдэлтэй. Тэрээр 1999 онд шинээр байгуулагдсан Единство буюу Эв нэгдэл хөдөлгөөнийг толгойлон парламентын сонгуульд оролцож, 23 хувийн санал авснаар Коммунист намын дараа хамгийн олон суудал авчээ. Шойгу 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Единство хөдөлгөөний хамт Путинийг дэмжиж, түүний сонгуулийн компанит ажилд зөвлөхөөр ажиллав.
Шойгу 2012 оноос хойш ОХУ-ын Батлан Хамгаалахын сайдаар ажиллаж буй юм. Оросын Батлан хамгаалахын салбарт түүний явуулж буй бодлого өмнөх сайд нараас эрс ялгаатай илүү хатуу чанга бөгөөд Шойгу Оросын армид сүүлийн 20 гаруй жил байгаагүй их хүчнийг бэлдэж, олон улсад ОХУ-ын сүр хүчийг илүү их мэдрүүлсэн хэмээн үздэг байна.
УКРАИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР СЕРГЕЙ ШОЙГУ ЮУ ГЭВ?
Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны гол зорилго нь "Москватай сөргөлдөхийн тулд Украины ард түмний ашиглаж буй барууны орнуудын аюулаас Оросыг хамгаалах” гэж Шойгу хэлэв. Мөн түүний хэлснээр Оросын арми зорилгодоо хүрэх хүртэл цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэлээ. Оросын цэрэг арми Донбассын хүн амыг хамгаалах, Украиныг цэрэггүйжүүлэх зорилгоор цэргийн ажиллагаа явуулж байна гэсэн юм.
Источник: https://gogo.mn/r/k8wql
---------------------------------------------------------------------
Пробую новый инструмент под названием "краткий пересказ":
Сергей Шойгу төрийн эргэлт хийхээр бэлтгэж байгаа юу
• ОХУ-ын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, 1999 оноос хойш Путиний ойр дотнын хүн, ОХУ-ын Батлан хамгаалах сайд Сергей Шойгу тун удахгүй төрийн эргэлт хийх гэж оролдоно хэмээн АНУ-ын албаны хүмүүс таамаглаж байгаа.
• Энэ талаар дайны сурвалжлагч Жеймс Пасилео АНУ-ын албаны хүмүүсийг иш татан өөрийн твиттер хуудаснаа жиргэв.
• Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Оросын төрийн тэргүүн Путин Сергей Шойгуг ирэх долоо хоногт төрийн эргэлт хийх оролдлого хийх вий хэмээн таамаглаж байна гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна. Хаалттай хаалганы цаана өрнөж буй яриа хэлэлцээгээр Путиныг орлох хүнийг бэлтгэж байгаа" гэж сэтгүүлч бичжээ.
• Харин Путин төрийн эргэлтээс урьдчилан сэргийлж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг авлига болон эх орноосоо урвасан хэргээр шүүж магадгүй Жеймс Пасилео мэдэгдэв.
---------------------------
Перевод пересказа:
- Готовится ли Сергей Шойгу к перевороту?
На мой взгляд, обе "машины" работают сносно, - что пересказ, что перевод. Даже становится понятней строй монгольской фразы, при таком беглом сравнении. Первым делом конечно, бросаются в глаза обозначения государств: АНУ-ын - это США, а ОХУ-ын - это РФ.
|
</> |